өдөр
шөнө
×

Н.Энхболд: Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэрээр "Энэ оны тавдугаар сард цэрэг татлага болно. Хяналтын тоог Засгийн газар тогтоосон. Хилийн боомтуудад тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа аймгуудад буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатарт цэрэг татлага явагдахгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын дагуу цэргийг бүртгэх урьдчилан шалгах, ачих тээвэрлэх ажлыг олон хүнийг нэг дор цуглуулалгүй нарийн зохион байгуулалттайгаар зохион байгуулна. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэхгүй. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулах ажлыг энэ удаад ярьсангүй. Энэ асуудлыг БСШУСЯ-наас эхлээд ирүүлэх байх" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top