өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Капитал банкнаас хоёр сувилал хураан авсан

Татан буугдсан Капитал банкнаас хоёр сувилалыг хураан авч өр барагдуулахаар болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус банканд 240 тэрбум төгрөг байршуулсан бөгөөд төлбөр барагдуулах ажиллагаа үргэлжилж буй.

Өнгөрсөн долоо хоногт Капитал банкан дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр барагдуулах дарааллыг урагшуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top