өдөр
шөнө
×

У.Хүрэлсүх Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүний үүрэгт ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдөр бүрмөсөн хүлээлгэн өгчээ

Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь  заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний үүрэгт ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно.   

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Цэргийн Нэгдсэн холбоог Монгол Ардын Намын дэргэдэх бүтэц мэтээр мэдэгдсэнийг бид үүгээр няцааж байна. Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо нь эмч, багш нарын зэрэг холбоодтой адилхан, сайн дураар эвлэлдэн нэгдсэн 20 мянга орчим Төрийн бус байгууллагын нэг юм. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд Үндсэн хуулийн 16.10-т заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдсэн байгууллага билээ. 

Эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бэхжүүлэн, нийгмээ соён гэгээрүүлэх эрхэм зорилго дор 2019 оны 3-р сард үүсгэн байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай холбоог үүсгэн байгуулах хуралд баярын илгээлт ирүүлэн, хүндэтгэл үзүүлж байсныг ахмад дайчид бид тодхон санаж байна. 

Иргэд, ирээдүй залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, тусгаар тогтнолын оюуны дархлааг бэхжүүлэх ахмад дайчид бидний сайн санааны ажил үйлсийг элдэв улс төртэй хольж хутгахгүй байхыг энэхүү мэдэгдлээр сануулан шаардаж байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо аливаа улс төрийн хүчин, түүний дотор Монгол Ардын намын үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй байгууллага болохыг хариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.212.117.165)
    Нутгийн нэрийг баасдсан жудаггүй гар!
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • irgen (202.126.89.209)
    5 udaa EKiig songoson ard tumen.Eeree EK boloh gj bga bol es zuitei.shudarga baildaa.Denduu ulairch.busdiig taltsuulj bn.Solongoo avgain huuhdiig ajild tomilson ch geh shig.Araich de.Hench garch irsen erseldeed.ard tumen songoltoo hiine.Denduu bugdiig nuhchin darj aimasr bn.Etsest n ardiin huuhed hohirdog.MunhOrgiliin jishee bn shuu
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.81.118)
    Монгол цэргийн нэгдсэн холбооны хүмүүс нь мэдэгдэл хийсэнг нь ерөнхийоөгч минь сонгоогүй юм бол уу Тэр олон зөвлөх нь хэлж ярьдаггүй юм уу Ард түмнээ төөрөгдөлд оруулаад хэцүү ч юм даа
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Mongol yalna (172.58.141.197)
    Tsenzurgui yaria uynga geed heden zuun trooluud ba edniig tsegtsel buruu medeelel taraaj emh zabraagui baidal tsaashlaad undesnii yaulgui baidal aldagdaj ba teg baribchilgaa yabuul
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Ххр (59.153.114.13)
    http://www.khanuul.mn/v/1058994
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.72.92)
    Холбооныхоо нэг нөхөрт гялс хүлээлгээд өгсөн биз он сараа өнгөрсөн оны 7-р сарын 1 гээд бичээд
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
    • (202.9.40.146)
      Яасан их хорин бэ чи.
      2021 оны 04 сарын 21
  • Зочин (202.126.90.148)
    Хаана, ямар холбоог, хэн гэдэг хүн удирдадгийг мэдэдгүй л юм байх даа
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
Top