өдөр
шөнө
×

Д.Халиунаа: Г.Загдаа намайг подвольд гурав хоногийн турш хүчиндсэн

“Хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага өнөөдөр эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн иргэдтэй хамтарч мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн хууль бус үйлдлийг олон нийтэд дэлгэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж буйгаа илэрхийлэв.

Хохирогч Д.Халиун: “Би “Зөв амьдрах ухаан” ТББ-аас гараад тусламж хүсэж маш олон байгууллагаар явсан. Гэвч аль нь ч надад туслаагүй. Би тус байгууллагад хоёр жилийн турш байрласан. Би яагаад тэр байгууллагаас хүүхдээ авах гээд хөөцөлдөөд байгаа вэ гэхээр Г.Загдаа гуай тэнд байрлаж буй хүмүүсийг маш их зоддог. Доод талын гарааждаа бүр хүлж зоддог. Намайг байнга оролддог байсан. Намайг бүр хүчиндэж байсан.

Эхэнд нь Г.Загдаа ах хүчиндээд дараа нь хоёр нийгмийн ажилтан нь хүчиндсэн. Хүчиндүүлсэн талаараа нийтэд зарлавал “Би чиний хүүхдийг яаж ч чадна. Чиний хүүхэд чинь бидэнд байгаа шүү гэж дарамталдаг” байсан. Мөн намайг маш их хайж, бүр машинаараа шүргэсэн тохиолдол хүртэл байгаа. Хамгийн анх намайг эмнэлэгт юу яагаад, дараа нь подвольд гурав хоногийн турш хүчиндсэн. 

Би хүүхдээ тэр газраас авахаар зөндөө газраар явсан боловч маш их танилтай, ар талтай болохоор өгдөггүй. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийг Г.Амарсайхан /Г.Загдаагийн эхнэр/ эгч аймаар зоддог. Цус гартал нь чимхдэг. Энэ талаар нь холбогдох газруудад хэлэхээр чи байгууллагынхаа эсрэг ажиллалаа гээд сандал дээр хүлж байгаад зоддог.

Тэнд өвчтэй зовлонтой маш их хүн байдаг. Тэдгээр хүмүүсийг хүүхдүүдээр нь барьцаалж тамладаг. Тэр байгууллагад 40 гаруй хүүхэд байдаг. Би байгууллагынх нь бүх бузар булайг дэлгэсэн учраас хүүхдийг минь янз бүр болгож магадгүй. Хэрвээ хүүхдэд минь ямар нэгэн муу зүйл болбол тэр бүхэн Г.Загдаатай холбоотой. Надаас гадна Баярцэцэг, Халиунаа гэдэг хоёр эмэгтэйг байнга дарамталж, зодож тамладаг байсан. Нэг нь тэр байгууллагаас зугтахын тулд өөрийгөө хутгалж байсан. Миний хэлсэн бүх зүйл үнэн. Хэрвээ худлаа байвал би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top