өдөр
шөнө
×

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулж эхэллээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, корона вирусний халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна. Энэ сарын 24-ний өдөр Орхон аймагт корона вирусний батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд бүрэн  хамрууллаа.Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусаж, Эрдэнэт үйлдвэр дараагийн шатны арга хэмжээнд шилжиж байна. Энэ нь корона вирусний халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм. Өнөөдрөөс ажилчдаа вакцинжуулах ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top