өдөр
шөнө
×

Н.Алтанхуяг: Сонгууль бүрийн өмнө С.Зоригийн үхлээр шоу хийдгийг больмоор байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр, “Хоёр жилийн өмнө УИХ-д түр хороо байгуулагдсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөр ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох дүгнэлт боловсруулах долоон хүний бүрэлдэхүүнтэй түр хороо юм. Одоо энэ хүмүүсээс Х.Нямбаатар л байгаа юм байна. Бусад гишүүд нь байхгүй. Энэ хороог байгуулмаар байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдэг нь ил болсон байхад хэргийг шийдэж болохгүй юм уу? Хэдий болтол сонгуулийн шоу хийх юм бэ? Сонгууль бүрийн өмнө шоу хийж, хүний үхлээр тоглоом хийдгийг больмоор байна. Нууц гэдэг зүйлээ больж, захиалагчийг нь зарлах хэрэгтэй. С.Зоригтой би нэг танхимд сууж байсан. Хэчнээн ч жил өнгөрсөн юм бэ? ” гэв

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (59.153.86.28)
    Энэ алтанхуяг өөрөө шүүхэд дуудагдаад бхал нь баттулга хэрэгсэхгүй болгон өөрийнхөө өмнөө иххуцуулдаг олж их хурлын гишүүн үн монгол улсаа хвяаж хөгжүүлэх талаар ард олноо яаж сайхан амьдрууоах талаар л сэтгэл гаргамаар юм ланлаа л засгийн бодлгийг илжиг шиг зөрүүлээд буруу зөрүү яриад дунд нь бантан шиг болгоод суух юм хуулийг ерөнхийлөгчид өгөхгүй бол алалцана ч гэх шиг хэний өмнөөс хэнийг доромжлоод дарамтлаад суугаа юм ажлаа хийж чадахгүй бол алтанхуяг огцрох ёстой битгий төр самрах юм яриад ай чи огцрох ёстой огцор
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
Top