өдөр
шөнө
×

С.Амарсайхан: Хөл хорио тогтоож, хааж хязгаарлах шиг амархан зүйл үгүй

Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсандаа иргэдийн өдөр тутмын энгийн үйлдлүүдээс, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж ажиллахаас 14 хоногийн дараа хатуу хөл хорио тогтоох, эсэх нь хамаарна гэдэг уриалгыг бичжээ.

Тэрбээр энэ талаар "Төр, засгийн зүгээс вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж, халдварын голомтыг хумих, хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлах, эмчлэх зэрэг бодлогын ажлуудаа үргэлжлүүлнэ. Эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд бид айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч ажиллаж байгааг нэг хэсэг нь зориуд улстөржүүлэн олон нийтийг турхирах хандлага ч ажиглагдаж байна.

Хөл хорио тогтоож, хааж хязгаарлах шиг амархан зүйл үгүй. Харин цар тахлын эрсдэлийн үед дасан зохицож ажиллаж, амьдрах менежментийг хэрэгжүүлэх л амаргүй. Иймд төр иргэн аж ахуйн нэгжүүд хамтдаа хичээж, аюул эрсдэлийг даван туулах нь чухал байна" гэсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top