Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалын дагуу Олон улсын ачаа тээврийн ЗӨВШӨӨРӨЛ-ийн бичгийг хуулийн хугацаанд татвараа төлсөн, татварын өргүй аж ахуйн нэгжийн эзэмшлийн стандартын шаардлага хангасан автомашинд цахимаар ил тод, нээлттэй олгож байгаа билээ.
2020 оны IV улирлын байдлаар нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй 16.000 тээврийн хэрэгсэл бүхий 266 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх аж ахуйн нэгжүүд ЦАХИМ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Татварын өргүй болон Татварын өрөө барагдуулсан 189 ААН байгаа бол 68 ААН-ийн 149.7 тэрбум төгрөгийн Татварын өр хуримтлагдаад байна.
Иймд Татварын ерөнхий газраас С төрлийн хил нэвтрэх, зорчих, зөвшөөрлийн бичиг авах хүсэлт гаргах, татварын өр барагдуулах хугацааг 10 хоног сунгаж, дээрх ААН-үүдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР