өдөр
шөнө
×

Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд нэгдэж 100 гаруй сая төгрөгийн барааны тусламж үзүүллээ

Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. 

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ын засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон БГД-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нарын холбогдох албаны хүмүүс байлцсан бөгөөд бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгөхөө мэдэгдсэн юм.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийсэн байна. 

Тэдгээрээс товч дурдвал эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн юм.

Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Хөх шошго” хөтөлбөрийг санаачлан эхлүүлж 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц бэлэглэх гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа талаар цаг тухай бүрт нь мэдээлж байсан билээ.

Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Имартчууддаа баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Энх амгалан Гочоодорж (66.181.161.69)
    Ymar hvnst olgd bgn be
    2021 оны 01 сарын 31 | Хариулах
Top