өдөр
шөнө
×

“Рио Тинто” компани 7 тэрбум 200 сая долларын ноогдол ашиг тараажээ...

Рио Тинто компани МУ-ыг хэрхэн хохироогоод байгаа талаар  Нидерландын доктор Роданте Алерс гадаадын хэвлэлд ийн бичсэн байна... /2020/04/08/

- Рио Тинто компани 2019 онд хувь нийлүүлэгчиддээ 7 тэрбум 200 сая долларын ноогдол ашиг өгчээ. Түүний хажуугаар Ерөнхий захирлынхаа цалинг 27%-иар нэмсэн нь тус захирал өөртөө 5 сая 790 мянган фунт стерлинг авсан хэрэг юм...

-"ОТ Watch"-тай хамтран SOMO-ийн хийж "Mining Taxes"-ийн тайлангаар Рио Тинто нь Монголчуудын нэхэж буй 155 сая доллараас хавьгүй их мөнгө буюу 232 сая долларын татвараас зугтаж чадсан байна...

-Рио Тинто анх төлөвлөж байсан хүчин чадлынхаа 50%-тай тэнцэх хорт хаягдлын секц нэмэн барьж хортой талбайг өргөтгөхөөр төлөлвлөж байна... хэмээн тус тус мэдэгдээд цааш нь:

-Рио Тинто компани Монголын парламентийн 92-р тогтоол зөвлөмжийн дагуу газар доорхи уурхайн ашиглалт, үлдэгдлийн агуулах, /цацраг идэвхт болон хорт хаягдлын агуулах/ шинэ байгууламжийн экологи, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэзээ хийх вэ?

-Хэрэв Оюу Толгой нь боловсруулалт хийх хэмжээнд хүрсэн юм бол хорт хаягдал хадгалах талбайг 50% ихэсгэх ямар шаардлага байгаа вэ?

-Уурхай байгуулснаас хойш одоог хүртэлх усны нөөц, усны эргэлтийн талаархи тооцоог хэзээ ил болгох вэ? хэмээн асуулт тавьжээ. 

Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг болох вэ?

Ноогдол ашиг гэдэг бол бүх цэвэр ашиг гэсэн үг биш. Харин олсон ашгийнхаа тодорхой хувийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилна гэсэн үг юм. 
Тэгэхээр Монголын Говь дахь Оюу Толгойн Орд газраас тэд аль хэдийнээ оруулсан бүх хөрөнгөө нөхөөд авчихсанаар үл барам тэр оруулсан гэгдэх хөрөнгөнөөсөө 2,5 дахин их мөнгийг ноогдол ашиг хэмээн тараасан байна. 

Энэ бол зөвхөн 2019 оны ноогдол ашиг.  2020 оных одоо тараагдана гэсэн үг... 

Ийм байтал Монгол Улс Оюу Толгойгоо 40 жил ашиглуулсны эцэст 22 тэрбум долларын өртэй хоцрох тооцооллыг Монголын эдийн засагчид гаргасан байгаа. Эндээс харвал Рио Тинто компани Монголд хөрөнгө оруулсан биш Монгол Улс Рио Тинтод асар их хөрөнгө оруулсан, оруулсаар байгаа, оруулсаар байх болно гэсэн үг юм. 

Энэ нь тэгээд шударга явдал юм уу? Энэ тэгээд наймаа юм уу?  Аль эсвэл дээрэм үү? 

Эх сурвалж: Судлаач Д.Ганхуяг /ganaa.mn/ 

НААД НОГДОЛ АШИГ ЧИНЬ МОНГОЛЫГ ДЭЭРЭМДСЭНИЙ ШАГНАЛ...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • МАНАН (192.82.68.151)
    Төр эрх мэдэлтнүүдээ Монголчууд өөрсдөө сонгодог тэр эрх мэдэлтнүүд нь монголчуудыг төлөөлж гэрээ хийгээд хувьдаа гадаадад олон сая долларын данс эзэмшээд байгаа нь үнэн бол хэнд гомдох вэ.
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
  • su batboldin shuten bishregch (66.181.160.100)
    rio tento jinhene chadaj baigaa ymand arga baihgui gedeg shig mongiig harin ch neg olj bainadaa goe goe manaihan dandaa shunaltai bayn gishuudee dahin dahin songodog ur dun n ene bas tegeed 100 jil bolson ch ortei uldene estoi goe riogoos yu ch avch chadahgui zeeltei hotsrono estoi goe deer n su batboldig eronhiilogch bolgooroi ulam bayjij eh oronoo hudaldag boon turshlaga mungag hun shuu demjeerei
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Д.Бумсан (66.181.161.44)
    Ашиггүй юманд ~ Алт эрднэсээ зүгээр өгөөд байхаар ~ Гэрээг нь цуцлаад ~ Өнгөрсөн онуудын ангийн нэрэмжит нэхэх хэрэгтэй шүү дээ
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Гадаад орны ахмадууд тэтгэвэр дээрээ монголын баялгаас хувь хүртэж байхад эзэн орны ахмадууд 300 мянга төгрөгөөр хоосон хонож амь зууж байна Хүрэлсүх Баттулга нар хэзээ тэтгэвэрээ 550 мянга болгож өгөх вэ
    2021 оны 01 сарын 15 | Хариулах
Top