Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы цахим хуралд бүхэл бүтэн найман цагийн туршид виртуал зургаа үлдээж оролцон сонгогчдоо “хулхитсан" баримтыг бид дэлгэж байна.
Тодруулбал, тэрээр чуулганы хуралдаан эхлэх үеэс буюу АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ард түмнээсээ уучлал гуйж байх тэр хэсгээс эхлэн зургаа байршуулах тохиргоо хийж орхиод өөрөө гараад явчихжээ.
Шадар сайд Я.Содбаатар найман цагийн туршид ус уух ч завгүй амаа эцтэл гишүүдийн асуултад хариулж суухад эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан ганцхан удаа үг хэлэх гэж суудалдаа суухдаа бодит царайгаа олон нийтэд харуулсан байгаа юм. Ингээд тэрээр үг хэлж дуусахтайгаа зэрэгцэн дахин виртуал зургаа үлдээгээд хуралдааныг орхин одсон байна.
Уншигч та анхааралтай ажиглавал УИХ-ын гишүүн Т.Аубакир үг хэлж байх үед Б.Дэлгэрсайхан гишүүн огт хөдлөхгүй байгааг дээрх бичлэгээс анзаарах болно. Тэр ч бүү хэл түүний виртуал зургийнх нь өмнүүр хэн нэгний гар орж ирээд буцаад гарч байгааг ч олж харж болно.
Сэтгэгдэл (16)