УИХ-ын гишүүн Б.Баярсайханы төрсөн дүү жүжигчин Б.Амарсайхан кино хийх нэрээр төсвөөс их хэмжээний мөнгө авч байсан баримт ил боллоо.
Тодруулбал, Б.Амарсайхан нь Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 266 сая төгрөгийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх уран сайхны кино хийнэ хэмээн авчээ.
Тэрээр энэхүү мөнгийг өөрийн хувь эзэмшдэг "Ай Фай Продакшн" ХХК-ны дансаар 2019 оны 12 дугаар сард авсан байна.
Мөн Б.Амарсайхан "Ай Фай Продакшн" ХХК-иараа Авлигатай тэмцэх газартай гэрээ байгуулан Авлигын эсрэг видео контент хийнэ хэмээн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр есөн сая найман зуун мянган төгрөгийг авсан байна.
Сэтгэгдэл (6)