өдөр
шөнө
×

Бичлэг | МАН-ын луйвар, дээрмийг таслан зогсооно гэсэн амлалт өгч сонгогдоод МАН-д элсчээ

Баянгол дүүргийн ИТХ-д МАН 20, АН 18, ХҮН 2, МАХН-ын 1 төлөөлөгч сонгогдсон. Гэтэл тус дүүргийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэн нь сонгогчдын дургүйцлийг төрүүлжээ. Тиймээс иргэд дургүйцлээ идэрхийлэн түүн рүү өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэрээр нэр дэвшиж байх үедээ "МАН-ын луйвар, булхай, дээрмийг таслан зогсооно" гэж БГД-ийн сонгогчдод амлаж байжээ.

Э.Магнайбаяр энэ асуудлаар "Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодоод МАН-д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ. Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг сонгогчдоосоо авсан. МАН-д элссэн явдлыг үүнийгээ хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэх байр суурийг илэрхийлжээ.

Зарим хэвлэлд түүнийг 200 саяар өөрийгөө “зарсан” гэх мэдээллийг бичсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.70)
    Bandaash hochit gishuun negeer nemegdlee gej.Bulagniihan budliantai gedegee batlah gesiin bolovuu zailuul.Hurelsuhiin collection neg iimerhuu.
    2020 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    MAN.n hurelsuh uurtuu asar ih daisan tsugluulj bnda irgediin tatwariin hair gamgui ureed bgamuu
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
Top