өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн бусдад авлига өгсөн гэх асуудлаар шалгагдаж байна

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн өөрийн  "Номгон санчир" ХХК-даа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн гэх асуудалд нэр холбогдож байв. 

Тэгвэл түүнд энэ асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий Прокурорын орлогч прокурор Ц.Насанбат хэллээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн компанид хууль зөрчин нүүрс тээврийн зөвшөөрөл олгосон гэх асуудлаар АТҮТ-ийн гурван ч албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн гэх мэдээллийг эх сувалжийн зүгээс өгч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top