өдөр
шөнө
×

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт гарсан эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан хууль, хүчний байгууллагынхантай уулзана   

Өвөрхангай аймгийн Сант суманд  өчигдөр  харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. 

Уг хэргийн  талаар одоогоор  цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн  иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан.  


Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх  уулзалтаа  түр завсарлан Улаанбаатар хот руу  ирэхээр болжээ.  


Түүний хувьд  цагдаа хүчний  холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Top