өдөр
шөнө
×

145 жилийн түүхтэй “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцер Монголд ирлээ

Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллахаар Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Монголын спортын хөгжлийг дэмжих болон Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой уг үйл явдал маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. 

Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн шилдэг баг “Фүлхэм” клуб нь 145 жилийн түүхтэй бөгөөд алдарт хаалгач Марк Шварцер тус клубийн төлөө 172 тоглолтод оролцож байжээ. 

Хөлбөмбөгийн “Фүлхэм” клубийг 1879 онд сүмийн сүсэгтнүүд байгуулж байсан ба Лондон хотын хөлбөмбөгийн хамгийн ахмад багаар нэрлэгддэг юм. 

#GoMongoliaFulhamFC
#MongoliaAlwaysMoving

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top