өдөр
шөнө
×

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван их наядын асар том дамар эргэлээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хоршоо ба малчдын санал” хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөн цаг үеэ олсон, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, олон айл, малчны ахуй байдлыг дээшлүүлэх боломж гэж харж байна гэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Би “Шинэ хөдөө” хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлээд үндсэндээ 7 жил ярисаар өөрийгөө хөдөөний хүн шиг сэтгэдэг болгочихоод байна. Үхрийн мах өнгөрсөн жил кг нь 30 гаруй мянган төгрөгт хүрсэн. Хотынхон маань их бухимдсан. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаад таван гишүүнийг хойд зах руу явуулсан. Би бас явсан. Амьдрал мэддэггүй хүн зах дээр очлоо гээд хамгийн ихээр баалуулсан. Амьдрал мэдэхгүйдээ биш л дээ. Хойд зах дээр өдөр бүр 25 тонн мах орж ирдэг байсан бол өнгөрсөн жил таван тонн мах дөнгөн данган орж ирж байсан. Яагаад гэвэл зуд болохоор мал үхэх нь үхээд турах нь тураад нам уначихаж байгаа юм. Ийм тохиолдолд махны нийлүүлэлт байхгүй болчихдог. Махны нийлүүлэлтгүй болчихоор Улаанбаатарт хомстол бий болсон. Энэ байдлаас гарахын тулд хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх ёстой. Мал аж ахуйг хөгжүүлнэ гэхээр хэдэн гахай хашаанд оруулж тэжээх юм шиг хотынхон ойлгодог. Энэ бол хэдэн малчны асуудлыг дэмжих гээд байгаа юм биш. Энэ бол хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал шүү дээ. “Шинэ хөдөө” хөтөлбөр маань “Шинэ хоршоо” хөдөлгөөн болж өргөжиж байгаад харин ч талархалтай байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван их наядын хөтөлбөр болж хэрэгжихээр асар том дамар эргэлээ гэж үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Дамарбаясшалан эргэлээ гнж баына кк
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top