өдөр
шөнө
×

“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт...

Голомт банк орон нутагт технологийн шинэ шийдлийг таниулах, дижитал хөгжлийг түгээх зорилготой “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг 2022, 2023 онуудад Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Баянхонгор аймгуудад нийт 15,000 гаруй иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулж байсан. Уламжлалын дагуу “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг энэ сарын 11,12-нд Эрдэнэт, 14,15-нд Хөвсгөл аймгуудад зохион байгуулж, иргэд, харилцагчдад технологийн шинэ шийдэл, дижитал боломжуудаас танилцууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын 40 гаруй байгууллага нэгдэн оролцож, Монгол орны өнцөг булан бүрд техник технологийн дэвшлийг танилцуулах зорилго дор хамтдаа нэгдсэн юм. 

Арга хэмжээний үеэр орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр, сургалтыг хүргэж, хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна оролцогч байгууллагуудын үйлчилгээг танилцуулж, мэдээлэл өгөх нээлттэй бүүтүүд ажиллалаа. 

Зохион байгуулагч: Голомт банк

Хамтрагч байгууллагууд: 

 

“Нээлттэй ирээдүй” арга хэмжээний хаалтыг 05-р сарын 17,18-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулах тул Дархан хотын иргэд, харилцагч та бүхнийг “Залуучууд театр”-т болох технологийн нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Таныг Голомт банкны урамшуулал, гарын бэлэг болон олон сонирхолтой үйл ажиллагаанууд хүлээж байна. 

“Нээлттэй ирээдүй” арга хэмжээнд ирснээр:

  • Өөрийн бизнесийн хамтрагчийг олох.

  • Шинээр гарсан олон стартап, үйлчилгээтэй танилцах, хэрэглэгч болох.

  • Оролцогч байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх.

  • Голомт банк болон оролцогч байгууллагуудаас олгох шагналын эзэн болох. 

  • Платформ бизнес эрхлэгч, стартап болон технологийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, туршлага солилцох зэрэг боломжуудыг олж авах болно. 

Мөн хүрэлцэн ирсэн хүн бүр Голомт банкны Ган, Зэс кредит болон Si дебит картыг 50-100% хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой. 

Та арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top