өдөр
шөнө
×

Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн болж байна

Монгол Улс эрчим хүчийг хэмнэлттэй, үр ашигтай, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.

Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлын томоохон арга хэмжээг  5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.    

Арга хэмжээний эхний өдрүүдэд буюу 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвээр хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн энэ үеэр болох олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулж, Канад, Америкийн компаниуд онлайнаар оролцоно.

Үзэсгэлэнд дараах бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэнэ.

    • Үзэсгэлэнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тухайлбал нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт;

    • Дулааны насос, агаар сэлгэлт;

    • Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө; 

    • Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн;

    • Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем;

    • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл /Лазер принтер/

    • Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн аппликэшн;

    • Монгол гэрийн халаалтын шийдэл, баттерей хуримтлуурын систем;

    • Ахуйн ус цэвэршүүлэгч, насос зэрэг болно.

Энэхүү ОУ-ын үзэсгэлэн, хурлын арга хэмжээ нь салбарын байгууллагууд болон эрчим хүч хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт нээлттэй.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top