Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат нар баруун бүсийн аймгуудаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж иргэдтэй уулзалт зохион байгуулж яваа нь сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар өглөө.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир энэ талаар “Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэдэг статустай. Тэгэхээр Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга өөр аймагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж болох эсэхийг хуульд юу гэж заасныг яг одоогоор мэдэхгүй байна. Харин УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн" гэлээ.
Сэтгэгдэл (1)