өдөр
шөнө
×

БГД-ийн ЗДТГ-ын алба хаагчид “Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт”- д хамрагдаж эхэллээ

Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих”  жил болгон зарласан. Энэ жилийн  хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газраас  төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар харьяа хэлтэс, алба, 34 хорооноос нийт 35 төрийн албан хаагчийг Удирдлагын академийн “Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт”- д хамруулж эхэллээ.

Төрийн захиргааны туслах болон дэс түшмэлийн ангиллын албан хаагчид нь энэ сургалтад хамрагдсанаар төрийн албанд ажиллахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, арга барил, эрхэлж байгаа албан тушаалын онцлог, гүйцэтгэж байгаа чиг үүрэг, хариуцсан ажлын шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмших юм.

Сургалт 2024 оны 01-р сарын 29-ний өдрөөс 03-р сарын 07-ны өдрийг хүртэл хичээлийн хуваарийн дагуу даваа, пүрэв гарагт танхимаар хичээллэх юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top