Баянгол дүүрэгт Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд оршин суугчдыг аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13, 14, 15, 16, 17, 18-р хороог иж бүрэн камержуулах “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл энэхүү төслийн хүрээнд 15-р хорооны нутаг дэвсгэрт 65 ширхэг камерыг шинээр суурилуулан “Ногоон бүс” болголоо.
Түүнчлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ээс өмнө дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна.