Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Чиг үүрэг шилжүүлэх тухай” А/87 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд нэгдүгээр сарын 31-ний өдөр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Цагдаагийн газартай хамтран барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 67 аж ахуй нэгж болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч 5 иргэнийг сургалтад хамрууллаа.