Жендэрийн үндэсний хорооноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2024.03.01-04.01-ний өдрийг хүртэл хугацаанд үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өрнүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10-т зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
Аяны хүрээнд дүүргийн зүгээс өсвөр насны охид, хөвгүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэх бөгөөд иргэд, олон нийт та бүхнийг Жендэрийн үндэсний хорооноос өрнүүлж буй “Харилцан хүндэтгэе” 1 сарын аянд нэгдэхийг уриалж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР ХОРООНЫ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР