Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2024.03.01-04.01-ний өдрийг хүртэл хугацаанд, үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өрнүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил "Харилцан хүндэтгэе" аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын А/77 дугаар захирамжаар гуравдугаар сарыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сар болгон зарласан.
Тэгвэл энэхүү аяны хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Жендэр ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өнөөдөр (2024.03.07) нийт албан хаагчдадаа зохион байгууллаа.
"Сургалтыг Тархи мартахгүй-Урт насалъя" ТББ-ыг үүсгэн байгуулагч, хүний их эмч Э.Өнөржаргал “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” агуулгын хүрээнд удирдан явуулсан бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүст түгээмэл тохиолддог өвчин эмгэг болон түүнээс сэргийлэх арга зам, жендэрийн ялгаатай байдлаас шалтгаалан бий болдог өвчлөлийн эрсдэл, түүнийг даван туулахтай холбоотой туршлага, эрүүл мэндийн зөвлөгөөг сургалтад хамрагдсан нийт албан хаагчдад өгсөн юм.