Баянгол дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, 9 дүгээр ангийн сурагчдад “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг” 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтыг:
- Өөрийн сонирхлоо харгалзан үзэх.
- Өөрийн чадвараа тодорхойлох.
- Мэргэжлүүдийн талаар судлах
- Мэргэжлээ сонгох.
- Сургуулиа сонгох.
- Зорилгоо тодорхойлох зэрэг 6 сэдвийн хүрээнд Насан туршийн суралцахуйн төвийн багш Х.Гантуул удирдан зохион байгууллаа
Сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан болон сурагчид нь уг сэдвийн хүрээнд сургууль тус бүр дээрээ өөрийн мэдсэн мэдлэгээ бусдад түгээн дэлгэрүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудад мэргэжил сонголтоо зөв хийх талаар сургалт, нөлөөллийн ажлыг сургууль зохион байгуулах зорилготой юм.