Баянгол дүүргийн 18-35 насны залуучуудад “Гэр бүл төлөвлөлт, амьдралын зөв хэв маяг” сэдэвт сургалтыг Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны тэнхимийн багш О.Энхтуяа /Ph.d/ өнөөдөр (2024.03.26) зохион байгууллаа. Залуучуудад гэр бүлээ төлөвлөх, амьдралын зөв хэв маягт суралцаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтын хүрээнд,
- Өөрийгөө таних
- Сэтгэл хөдлөлөө ойлгох
- Цагийг үр бүтээлтэй ашиглах.
- Бусадтай харилцах.
- Үнэ цэнэтэй гэр бүлийг төлөвлөх.
- Үүрэг хүлээх нь хариуцлагатай гэр бүлийн харилцааг бий болгох зэрэг агуулгын хүрээнд удирдан явууллаа.