Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан баримтуудыг цувралаар хүргэж байна.
Баримт 1: ОБЕГ ноднин цас зудтай аймгуудад туулах чадвар сайтай автомашин авч өгөхдөө “Ланд круйзер 300 GX.R” маркийн автомашин худалдан авчээ. "УАЗ", “Ланд Круйзер 76”, “Ланд Круйзер 78” маркийн автомашин ихэвчлэн худалдаж авсан ч “Яаж зүгээр байх вэ” гэдэг шиг дунд нь нэг ширхэг тансаг зэрэглэлийн жийп машин хавчуулчихаж.
Энэ үйлдлээрээ ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.2.2-т “Хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх”, “4.1.3.үр ашигтай байх” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.
Товчхондоо, салбарыг хариуцагч Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжлийн бус дарга Б.Ариунбуян нартай хариуцлага ярих үндэслэл нэгээр нэмэгдэж, огцрох асуудал дахин сөхөгдөх бололтой.
Мэргэжлийн бус генерал, ажил гэхээсээ илүү улс төрийн сонирхолтой Шадар сайдын хослол улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж, Онцгой байдлын албыг үнэндээ л туйлдуулж байна.
Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (1)