өдөр
шөнө
×

УРАН БҮТЭЭЛЧ Б.ЦЭРЭНДЭЖИДИЙН "УРГАХ УЙ" АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН “УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  зорилгынхоо хүрээнд уран бүтээлч Б.Цэрэндэжидийн “УРГАХ УЙ” анхны бие даасан үзэсгэлэнг 2024.03.01нд 17:00 цагаас олон нийтэд толилуулах гэж байна.

Б.Цэрэндэжид нь 2014 онд Дүрслэх Урлагийн Сургуулийн Монументал уран зургийн ангийг төгссөн бөгөөд энэ нь түүний анхны керамик барималын үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд 14 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ нь түүний сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээн туурвисан бүтээлүүд юм.

Тус үзэсгэлэнгийн тухай Э.Энхсүрэнгийн бичсэн бичвэрийн хэсгээс Та бүхэндээ толилуулж байна.“Керамик бол хамгийн эко урлаг, таван мах бодийг дамжин нэг төлвөөс нөгөө төлөврүү хэлбэрждэг байгалийн материал гэгддэг. Ургахдаа ч, уусахдаа ч тэр байгальд тээргүй байгаа нь хүний ухамсарт үйлийн тусламжтайтайгаар бий болж буй ургамал гэж хэлж болохоор, тиймдээ ч бүтээлийн дүрүүдийг илэрхийлэх хамгийн зохимжит материал болсон. Байгалиас хэсэглэн авсан зүйл нь зөн зоригоороо ямар нэгэн биежилтийг олж буй нь эргээд байгальдаа найдаж, өөрсдийгөө байгальдаа үлдээх гэсэн дуудлага юм болов уу гэмээр …”  

“УРГАХ УЙ” үзэсгэлэнгийн хүрээнд уран бүтээлчтэй чөлөөт уулзалт хийх бөгөөд, тус үзэсгэлэн 3 сарын 1-ний өдрөөс 3 сарын 14-ний өдрийг дуустал, 10:00-18:00 цагт МУЗ-ийн "Улаан гэр" галерейд нээлттэй толилуулагдах тул Та бүхнийг урьж байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top