Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нар өнөөдөр дүүргийн 34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журамж”, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ”Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнг батлах тухай” А/100 дугаар захирамжийн дагуу Гүйцэтгэлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж буй бөгөөд гэрээний биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэж дүүргийн Засаг даргад танилцуулах юм.
Мөн энэхүү гүйцэтгэлийн гэрээг байгуулснаар Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч иргэнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, энэ үйл ажиллагаанд нь дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам ханган, мэдээлэл авч, хяналт тавих чиг үүргийг хүлээх юм.