өдөр
шөнө
×

Эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, холбогдох албаныхан 34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзаж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлж ажиллах талаар санал солилцлоо.

Дүүргийн хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт хүн амын 57,4 хувь нь хамрагдсан бөгөөд 0-5 насны хүүхдийн 87.4 хувь, 06-17 насны хүүхдийн 95 хувь, 18-30 насны залуучуудын 25.4 хувь, 31-45 насны хүн амын 33 хувь, 46-60 насны 47.9 хувь, 61-ээс дээш насныхан 56.2 хувьтай байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалын хүрээнд 2024 оны 02-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 30-ны хооронд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувь ба түүнээс дээш нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо нь хүний амь нас, эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.
Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах ажил эхэлсэн бөгөөд цаашид төлөвлөлтийн хүрээнд эмнэлгүүдийн хүчин чадалд зохицуулан хуваарилалт хийх юм. Иймд, иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 



Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top