өдөр
шөнө
×

Голомт банк “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллаж байна

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2024.02.09-ныг дуустал үргэлжилж байна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь үнэ төлбөргүй худалдааны талбайгаар бизнес эрхлэгчдийг хангаж, иргэд, худалдан авагч нарт үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж буй юм.

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг тогтмол дэмжиж ирсэн. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилго дор нэгдэн дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж буй бөгөөд өөрийн ПОС төхөөрөмжийг оролцогч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгон, үйлчлүүлж буй иргэдийн төлбөр тооцоог хялбарчлах үүднээс бэлэн мөнгөний ATM төхөөрөмжөө үзэсгэлэнгийн талбайд байршууллаа.

Мөн 2024.02.09-нийг дуустал үзэсгэлэнгийн талбайд Голомт банкны нээлттэй бүүт ажиллаж, иргэд харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд шинээр харилцагч болсон хүмүүст Сонгодог картыг үнэ төлбөргүй бэлэглэж байна. Үүнээс гадна та үзэсгэлэнгээс худалдан авалт хийхдээ Голомт банкны бүх төрлийн кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлсөн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.

Эрхэм иргэд, харилцагч та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас сар шинийн баярын бэлтгэлээ хийгээд Голомт банкнаас санал болгож буй төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top