өдөр
шөнө
×

Баянгол дүүргийн 12, 34-р хорооны гарааш чөлөөлсөн талбайд оршин суугчдын саналын дагуу тохижилтын ажил хийнэ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар  дүүргийн 1-34 хорооны иргэд, оршин суугчидтай уулзаж, 2021-2024 онд дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд дүүргийн 12, 34-р хорооны оршин суугчидтай (2024.01.18) уулзаж, 2021-2023 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон 2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, оршин суугчдынхаа төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн 12-р хороо нь 2022 онд 12, 34-р хороо болж хуваагдсан бөгөөд хуваагдахаасаа өмнө хүн амын нягтаршлаараа нийслэлдээ дээгүүрт ордог байсан. Харин хороо хуваагдсанаар оршин  суугчид маань төрийн анхан шатны үйлчилгээг ямар нэг чирэгдэлгүйгээр авах нөхцөл боломж бүрдсэн юм. Дүүргийн удирдлагууд 12, 34 -р хорооны оршин суугчидтай уулзах үеэр орон сууцны хорооллын оршин суугчдад тулгамддаг олон асуудлыг хөндлөө.

Тодруулбал, IV бичил хорооллын хуучны угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог, цахилгаан шат нь ашиглалтын шаардлага хангахаа больсон, тоглоомын талбайн хүртээмж муу, Хасбаатарын гудамжны авто замыг засварлах, байшин хорооллын дундах зарим замыг өргөтгөх, шинэчлэх,  Бичил хороолол дотроо номын сантай болох зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн оршин суугчдын асуусан асуултад дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, дэргэдэх хэлтсийн дарга нар хариулж, шаардлагатай мэдээллүүдийг өглөө.    


2021-2023 онд 12, 34-р хороонд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр олон ажил хийсэн. Тухайлбал,

  • 25, 26, байрны орчим авто зогсоол,
  • Баруун ард аюушийн 2-р гудамж, 30-р цэцэрлэгээс Өргөө гудамж хүртэлх 1,3 зм, авто зам,
  • 5б байрны 1, 2-р орц, 18а, 12, 20, 20/3-р байрны дээвэр засвар,  
  • 14, 15-р байрны хүүхдийн Тоглоомын талбай
  • 14 байрны хойд тал болон зүүн тал, 19-р байрны баруун хойноос 197-р цэцэрлэг хүртэлх явган зам,
  • 15-р цэцэрлэгийн зүүн талын 22 тоосгон гараашийг буулгаж 600 м2 талбайд авто зогсоолыг тус тус байгуулсан байна.

 2024 онд, 12-р хороонд,

  • 15-р байрны ар талд хүүхдийн тоглоомын талбай,
  • 15-р цэцэрлэгийн урд явган замын ажил хийгдэх бол

34-р хороонд,

  • 31, 27А, Б, В байр, 197 дугаар цэцэрлэгийн урд тоглоомын талбай,
  • 21, 5а, 5б байрны цахилгаан шат,
  • 14, 15-р байрны дунд авто зогсоол , 19 ,20, 21-р байрны дунд авто зам шинэчлэх ажлын зургийг тус тус хийж байна.

Түүнчлэн 2024 онд 12, 34-р хороонд 300 орчим тоосгон гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхөөр дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд чөлөөлсөн талбайд оршин суугчдын саналын дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.  







Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top