өдөр
шөнө
×

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Боловсролын салбарынхантай уулзлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өнөөдөр дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олон болон төрийн өмчийн 19 сургууль, 38 цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал 2023 онд салбартаа гаргасан амжилт болон хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.

2023 онд дүүргийн боловсролын салбарынхан энэ онд амжилт дүүрэн байгаа. Тодруулбал, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “БАЯНГОЛ-ЧАДВАРЛАГ БАГШ” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 12 дугаар ангийн 2586 суралцагчаас ЭЕШ-аар 6 суралцагч, оноо дүйцүүлэх журмаар 101,  нийт 107 суралцагч 800 оноо авсан байна.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 2023 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛААС ОНЦОЛБОЛ, 

  • 70-р сургуулийн дээвэр засварын ажил 100 хувь,
  • 93-р цэцэрлэгийн барилга, цонхны засвар 100 хувь,
  • 18-р хороо 11-р цэцэрлэгийн сантехникийн засвар 100 хувь ,
  • 93-р цэцэрлэгийн барилга, дээврийн засвар 100 хувь,
  • 11-р цэцэрлэгийн барилга сантехникийн засвар,
  • 85-р цэцэрлэгт Дэлхийн Банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн 610 сая төгрөгөөр гадна фасад, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дээвэр засварын ажил хийгдсэн.
  • 97-р цэцэрлэгт Дэлхийн Банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн 885,2 сая төгрөгөөр барилгын дулаан хамгаалалтын их засвар хийгдсэн.


Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт (УТХО)-аар 10-р хороонд баригдаж буй Бага, сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 60 хувь, 23-р хороонд баригдаж байгаа цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай байна.

Үүнээс гадна УТХО-аар хоёр сургуулийн хуучин байрыг шинээр барьж буй бөгөөд тодруулбал, 28-р сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувь, 93-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувьтай он дамжин үргэлжилж байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө баталсан Дүүргийн төсвийн 2023 оны тодотголоор цэцэрлэг, сургууль тус бүрд 20 сая төгрөгийг тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдэх болсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top