Баянгол дүүргийн 24-р хороо, Мод боловсруулах үйлдвэрийн 1.4 км авто замын зорчих хэсэг дагуу зөвшөөрөлгүй хаясан барилгын болон ахуйн хог хаягдлыг цэвэрлэлээ. Тодруулбал, тус замын зорчих хэсгийн нуух болон явган хүний зам талбайн хог хаягдлыг "Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын 30 ажилтан цэвэрлэж, долоон машинаар 22 рейс, 129 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэлээ.