өдөр
шөнө
×

“БАЯНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ” СУРГАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сав баглаа боодлын стандартууд, төрийн дэмжлэгийг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчилан таниулах, худалдан борлуулах ажлыг 4 бүсчлэлд зохион байгуулагдлаа.







Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top