Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өчигдөр (2023.11.29) дүүргийн Ахмадын хорооны хамт олон болон 1-34 хорооны Ахмадын зөвлөлийнхөнтэй уулзлаа. Баянгол дүүргийн 1-34 хороонд 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг. Дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн 2023 оны ажлын тайлан, 2024 онд хийхээр төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлаа танилцуулаа.
Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн ЗДТГ-аас ахмадуудынхаа эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ирэх онд дээрхээс гадна өөр олон ажил хийхээр төлөвлөсөн” гэсэн юм.
Мөн уулзалтын үеэр ахмадуудаас гарсан саналууд буюу:
-
Хөдөлмөр халамжаас авдаг багцын үйлчилгээг нэмэгдүүлэх,
-
Дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй байршилд ахмадуудад зориулсан талбай байгуулах,
-
Дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлэг бусад эрүүл мэндийн байгууллагатай хамтран бүх ахмад настныг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэгт хамруулах,
-
Ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг гарсан саналуудыг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс болон дэргэдэх байгууллагуудын 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгахаар боллоо.