өдөр
шөнө
×

Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр  (2023.11.29) Хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь дүүргийн 64 мянга гаруй өрхийн 252 мянган орчим оршин суугчид хөдөлмөр, халамжийн чиглэлээр хүрч үйлчилдэг юм. Уулзалтын үеэр дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр “Манай  хэлтэс нь 74 албан хаагчтайгаар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. Дүүргийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  50-иас дээш хувийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2023 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна. Тодруулбал, 

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 673 иргэн,
  • Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 221 иргэн,
  • Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаанд 383 иргэн,
  • Жижиг зээл олгох арга хэмжээг гурван банкаар дамжуулан 102 иргэнд олгосноос гадна финтек буюу богино хугацааны зээл олгох үйлчилгээнд 230 иргэнийг бүртгэж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэмжих төсөлд 209 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 308 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс давхардсан тоогоор 1356 ажлын байрны захиалга авч мэдээллийн санд бүртгэснээс гадна дүүргийн ажил хайгч 610 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. Мөн Дүүргийн хэмжээнд шинээр бий болсон 605 ажлын байрны мэдээллийг бүртгэн авч, хөдөлмөрийн нэгдсэн систем Ejob програмд бүртгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Та бүхний 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээллийг сонслоо. Өрх айл, иргэн бүрд хүрч үйлчилж, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн цаашид илүү их хичээж иргэддээ хүрч үйлчлээрэй. Мөн  дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтран уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай. Дүүргийн зүгээс албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллах болно” гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top