Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанаас “Шилэн дансны хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалтыг дүүргийн хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, санхүүгийн албан хаагч нарын дунд (2023.11.28) зохион байгууллаа.
Сургалтад 39 цэцэрлэг, 27 сургууль гээд нийт 66 байгууллагын 50 албан хаагч оролцсон бөгөөд Дотоод аудитын албаны дарга Н.Наранчимэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор:
- Дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Даваажаргал “Хүүхэд хөгжил хамгаалал ба олон нийтийн оролцоо” сэдвээр,
- Дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахмад Д.Түвшинжаргал “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр,
- Дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн дарга Б.Гэрэлгуа “Насан туршийн суралцахуйн талаарх ойлголт” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Мөн Хүйтэн, сэрүүний улирал эхэлж, ханиад томуу ихэссэнтэй холбоотойгоор дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар Томуу, төст өвчнөө урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг сургалтад оролцсон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад өглөө.