өдөр
шөнө
×

ХААН Банк маскотуудаа танилцууллаа

Хамгийн сайхан түүхийг хамтдаа бүтээхэд та бэлэн үү? 

Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгжих, санхүүгийн аяллынх нь алхам бүрд хамт байх эрхэм зорилго, алсын хараатай ХААН Банк цоо шинэхэн маскотуудаа олон нийтэд танилцууллаа.  

Тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц төрх, онцлогтой эдгээр маскотууд харилцагч  таны итгэлт зөвлөх байж, цахим шилжилтийн хөтөч болж, эко ногоон амьдралын хэв маягийг бүтээхэд туслахын зэрэгцээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх, банкны нүүр царай болох зорилготой юм. 

Хамгийн сайхан түүхийг хамтдаа бүтээхийг уриалагч ХААН Банкны маскотуудыг танилцуулъя.

1.        ТӨСӨӨЛЛИЙГ БҮТЭЭГЧ IT МАСТЕР ДИЖИ (DIGI)

ДИЖИ бол таны төсөөлснөөс ч илүүг хийж гүйцэтгэх онцгой чадвартай сониучхан робот юм. Тиймдээ ч баатрын хар нөмрөгтэйгөөр дүрсэлсэн учраас хэзээд танд туслахад бэлэн байх болно. 

ДИЖИ нь дижитал гэсэн үгний товчлол бөгөөд ХААН Банкны бүхий л дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлөх болно.

2.       ҮРГЭЛЖ ШИНИЙГ СЭДЭГЧ ЖИЖИ (JIJI)

ЖИЖИ-г илэрхийлэх хамгийн гол тодорхойлолт бол чөлөөт сэтгэлгээ. Түүний хувьд аливаа зүйлд “хайрцаг”-лагддаггүй, бүхнийг шинээр, өөрөөр сэтгэж, хамгийн галзуу санаануудыг гаргадаг. 

Түүнтэй хаа нэгтээ таарвал та ХААН Банкны харилцагчдадаа зориулсан урлаг, спортын арга хэмжээ, санхүүгийн боловсрол, хүүхдэд зориулсан болон энтертайнмент үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

3.       БҮХНИЙГ УРГУУЛАХ ШИДТЭЙ МӨЖИ (MOGI)

Өсөж, ургаж, улам дэлгэрэхийг бэлгэдэн МӨЖИ-г бид ногоон өнгөөр бүтээсэн. Эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн уг маскот ХААН Банкны “ногоон” бүтээгдэхүүн үйлчилгээ болон ХААН Банкны Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлууд, хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжлийн талаарх цогц мэдээллийг танд өгөх болно.

Ингээд төсөөллийг тань бодит болгогч, шинийг сэдэгч, бүхнийг ургуулагч, онцгой ур чадваруудтай ХААН Банкны маскотуудыг танд танилцууллаа. Хаа нэгтээ таарвал танихгүй өнгөрүүзэй.

 Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах

Top