Голомт банк Шинэ Зеаланд улсын ANZ Bank (ANZ NZ)-тай корреспондент бизнесийн харилцаагаа өргөжүүлж, олон улсын төлбөрийн системдээ “Шинэ Зеланд Доллар” (NZD) валютыг нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид илүү олон төрлөөр гадаад валютын гуйвуулгын үйлчилгээг авах боломжтой болж байна.
Банкны системд NZD валютыг нэвтрүүлснээр Шинэ Зеланд болон Монгол улс хоорондын худалдааг дэмжих, харилцагчид найдвартай, үр ашигтайгаар гадаад төлбөр тооцоог хийх гэх мэт олон талын ач холбогдолтой. Мөн Шинэ Зеланд улсын компаниудтай худалдаа хийдэг харилцагчид валют арилжааны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай авах болсныг дуулгахад таатай байна.
Голомт банк нь 15 төрлийн валютаар төлбөр, тооцоо гүйцэтгэдэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк юм. Мөн 2022 оны байдлаар банкны системд хийгдсэн гадаад төлбөр тооцооны 26%-ийг, банкны системийн хэмжээний 36%-ийг дангаар бүрдүүлсэн.
Хамтын ажиллагаагаа амжилттай өргөжүүлж чадсан ANZ нь Австрали, Шинэ Зеланд, Ази, Номхон далай, Европ, Америк, Ойрх Дорнодод төлөөлөлтэй дэлхийн 32 орны зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон банк билээ.
Сэтгэгдэл (1)