өдөр
шөнө
×

Бурамхан брэнд Менторшип хөтөлбөртэй хамт

Голомт банк Монгол Улсын бизнесийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирсэн. Үүний нэг нь 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Менторшип” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Монголын бизнесийн салбарын манлайлагчид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилготой.

2022 онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 компанитай танилцуулах уулзалт хийж, 10 компанид анхан шатны сургалт явуулж, хөтөлбөрийн шаардлагыг хангасан 3 компанид 200 цагийн менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн тодорхой үр дүнг гарган ажилласан. Зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 3 компанийн нэг нь Бурамхан брэнд бөгөөд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нар тус брэндийн ментороор ажиллаж, чиглүүлсэн юм.

Цайдам трейд ХХК буюу Бурамхан брэнд

Менторшип хөтөлбөрийн хүрээнд тус брэндийн стратеги төлөвлөгөө, бизнес модель, үйл ажиллагааны процесс менежмент, процесс менежментэд суурилсан бүтэц зохион байгуулалт, болон гүйцэтгэл, үр дүнгийн менежментийг тодорхойлж, цалин урамшуулал, маркетинг, сошиал медиа идэвхжүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөг гарган чиглүүлж ажилласан.

“Хайраар анагаах амтыг дэлхийд түгээнэ” хэмээх эрхэм зорилгыг тодорхойлж, энэ хүрээнд эрүүл амттан үйлдвэрлэхээр витамин, коллагентай шинэ төрлийн чихрүүдийг туршиж эхлээд байна.

Мөн энэ төслийн хүрээнд Бурамхан брэнд CU сүлжээ дэлгүүртэй хамтран богино хугацааны сайжруулалтыг хийж, тухайн үеийн борлуулалтыг өмнөхөөсөө 10 дахин өсгөсөн амжилтыг гаргалаа.

Менторшип хөтөлбөр нь Бурамхан брэндийн үйл ажиллагааг өргөжүүлж, цаашид урт хугацаанд, тогтвортой хөгжих эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болж чадсан юм. Голомт банкнаас энэ жил Менторшип хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, илүү олон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, чиглүүлэхээр төлөвлөөд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top