өдөр
шөнө
×

Голомт банкны хамт олон цусаа хандивлах аянд нэгдлээ

Голомт банк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг 4 дэх жилдээ зохион байгууллаа.

Жил бүрийн 6-р сарын 14-ний өдрийг донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг олон нийтэд сурталчлан урамшуулах, ариун үйлсийг нь алдаршуулах зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2005 оноос хойш дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн бөгөөд Голомт банкны хамт олон энэ  өдрийг тохиолдуулан эрүүл мэндийг хамгаалах сайн үйлсэд нэгдэж цусаа хандивладаг уламжлалтай. Сүүлийн 3 жил нийт 300 гаруй ажилтан цусаа хандивлан 1000  хүний эрүүл мэнд, амь насыг аврах баатарлаг үйлсийг хамтдаа бүтээлээ. Голомт банкны нийт ажилтнуудаас 25 нь цусны байнгын донор буюу тогтмол цусаа хандивладаг байна.

Мөн “Амьдрал бэлэглэе” аяны үеэр ахмад донорууд хүрэлцэн ирж залууст цусаа хандивлахын ач холбогдлыг таниулан, өөрийн биеэр үлгэрлэж донорын эгнээг өргөжүүлэн тэлэхэд хувь нэмрээ орууллаа.

Дэлхий дээр 3 секунд тутамд цусны хэрэгцээ бий болдог ба таны 1 удаа хандивласан цус 3 хүний амь нас, эрүүл мэндийг авардаг төдийгүй нэг удаад цус хандивлахад ердөө 30 минут зарцуулдаг аж. 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, эрүүл хүн бүхэн цусны донор болох боломжтой тул та ч бас бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаарай.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top