Голомт банк бизнес эрхлэгч хувь хүн, байгууллагуудад зориулан гар утсандаа төлбөр, тооцоо хүлээн авах боломжтой Soft POS үйлчилгээг Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Soft POS үйлчилгээ нь SoftPos Golomt Bank аппликэйшнээр дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран төлбөр хүлээн авах боломжтой төлбөр тооцооны хялбар шийдэл юм. Тус үйлчилгээ нь анх Visa, MasterCard болон Төгрөгийн карт хүлээн авдаг байсан бол шинээр UnionPay брэндийн картыг унших боломжтой боллоо.
Энэхүү үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгоно.
- Төлбөрийн баримтаа утасны дугаар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой.
- NFC технологид суурилсан UnionPay, Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина.
- Бүх гүйлгээг ПИН кодоор баталгаажуулна.
- Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой.
- ПОС-ын орлого барьцаалсан зээлд хамрагдах боломжтой.
- Картын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдэх боломжтой.
- Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан.
Та Soft POS үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл Playstore-оос SoftPos Golomt Bank аппликэйшнийг татан онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй. Яг одоо онлайнаар бүртгүүлэх хүсэлт илгээх бол ЭНД дарна уу.
Санамж: Энэхүү үйлчилгээ нь одоогийн байдлаар зөвхөн андройд үйлдлийн системтэй гар утсанд ажиллах боломжтой.
Цаашид Голомт банкнаас Soft POS үйлчилгээний хэрэглэгч, бизнес эрхлэгчдэдээ зориулан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Харин та хараахан хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаарай.
Мөн та Голомт банкнаас үзүүлдэг бүх төрлийн мерчант үйлчилгээний талаар сонирхсон зүйлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлах боломжтой.
Бид танд хамгийн хялбар төлбөрийн шийдлийг санал болгож байна.
Сэтгэгдэл (1)