өдөр
шөнө
×

Мовъёос брэнд “Менторшип” хөтөлбөртэй хамт

Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Менторшип” хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудыг цувралаар танилцуулж байгаа бөгөөд энэ удаад Монфүүд ХХК-ийн Мовъёос брэндийг онцолж байна.

Хөтөлбөрийн хүрээнд зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд тус байгууллагын эрхэм зорилго, ирэх 5 жилийн алсын харааг хамтран тодорхойлж, түүнд тохирсон стратеги төлөвлөгөө, бизнес модель болон үйл ажиллагааны процессыг дахин зураглаж, сайжруулан гаргасан юм. Тодорхойлсон зорилт, төлөвлөгөөнд хүрэхэд тухайн байгууллагын хүний нөөц чухал үүрэгтэй тул ажилтан бүрийн зорилгыг тодорхойлох сургалтыг давхар зохион байгуулж, байгууллагын зорилготой холбож өглөө.

Мөн Мовъёос брэндийн ментороор Bluefin группийн Ерөнхий захирал П.Ганбат ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсанаас гадна брэндийн цар хүрээг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажилласны  үр дүнд Мовъёос брэндийн борлуулалтын орлогыг сард 100,000,000₮-өөр нэмэгдүүлж чадсан юм.

“Менторшип” хөтөлбөр нь Монфүүд ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, тогтвортой хөгжих эхлэлийг тавьсан чухал ач холбогдол бүхий төсөл болж чадсан тул зохион байгуулагч Голомт банкны зүгээс уг хөтөлбөрийг энэ жил дахин хэрэгжүүлж, илүү олон бизнес эрхлэгчид, байгууллагуудыг дэмжихээр төлөвлөөд байна.

Мовъёос брэнд нь: 2014 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 10,000 гаруй хэрэглэгчтэй, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Тус брэнд нь хүнсний нэмэлт бодисгүй, үр тариа голлосон, эрүүл мэндэд ач тустай, эко бүтээгдэхүүнийг Монгол орны өнцөг булан бүрт түгээгээд зогсохгүй эрүүл өглөөний хоолоор хэрэглэгчдийнхээ амьдралын зөв хэв маягийг дэмжин ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top