өдөр
шөнө
×

Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монголбанкны ерөнхийлөгчийн санаачилгаар 2018 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн энэ оны 8-р сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Байт харвааны 360 төв” талбайд зургаа дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Монголын банкны салбарт нийт 16,000 гаруй залуучууд ажилладаг бөгөөд тэдний дунд олимпын спортын төрөл болох байт харвааны нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулснаар төвлөрөл, тэсвэр тэвчээр, онч мэргэнийг сорих, ажилтнуудаа биеийн тамир спортоор хичээллүүлэх, банкны ажилтнуудын хоорондын харилцааг бэхжүүлэх, мөн байт харвааны спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх зэрэг олон давуу талтай. Тус тэмцээний энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар тэмцээний 2022 оны аварга Голомт банк, хамтран зохион байгуулагчаар Монголбанк, мөн 10 жилийн ой нь тохиож буй Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ажилласан юм.

Тэмцээнд банк, санхүүгийн салбарын нийт 12 байгууллагын 120 гаруй баг тамирчид, эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын, эрэгтэй эмэгтэй багийн гэсэн гурван төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр Хас банкны баг тамирчид 1-р байр, Хаан банкны баг тамирчид 2-р байр, Голомт банкны баг тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top