Монгол банкнаас гаргасан стандартын дагуу арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа нэгтгэн олон нийтэд мэдээлдэг. Энэ хүрээнд Голомт банк 2023 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа бэлтгэн хүргэж байна.
2023 оны 2-р улирлын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 7.1%-аар өсөж 9.2 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 18.4%-аар өсөж 846.3 тэрбум төгрөгт хүрэв.
- Нийт зээл 16.1%-аар өсөж 4.3 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 7.3% байна
- Харилцагчийн эх үүсвэр 7.6%-аар өсөж 6.0 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 20.9 тэрбум төгрөгөөр буюу 36.5%-аар өсөж 78.2 тэрбум төгрөгт хүрэв.
Та ЭНД дарж Голомт банкны улирлын санхүүгийн тайлантай танилцах боломжтой.
Сэтгэгдэл (1)