өдөр
шөнө
×

GenZ Loyalty урамшуулалт аян үргэлжилж байна

Голомт банк шинэ үеийн харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty оноотой урамшуулалт аяныг 2023.12.31-нийг дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд 7-26 насны хүүхэд, залуус The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.

Оноо цуглуулах нөхцөл:

Welcome point – 10,000 оноо

  • The Color Card шинээр захиалж, идэвхжүүлсэн тохиолдолд
  • SocialPay аппликэйшний хэрэглэгч болсон тохиолдолд тус бүр 10,000 оноо

Transaction point – 1₮ тутамд 1 оноо

  • The Color Card-аар Голомт банкны ПОС дээр гүйлгээ хийсэн тохиолдолд
  • SocialPay аппликэйшний бүх төрлийн Виртуал картаар гүйлгээ хийсэн тохиолдолд
  • The Color Card болон SocialPay Виртуал картаар Netflix, Itunes, Spotify, Steam, Kindle-ийн эрх худалдан авсан тохиолдолд 1₮ тутамд 1 оноо бодогдоно.

Дээрх нөхцөлүүдийг биелүүлж урамшуулалт аянд оролцож буй харилцагчид өөрийн GenZ Loyalty оноог SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах юм. Урамшуулалт аян хэрэгжиж эхэлснээс хойш нийт 6570 ширхэг купон задраад байгаа бөгөөд таны идэвхжүүлсэн купон он дуустал хүчинтэй байх тул та оноогоо идэвхтэй цуглуулаарай.

Хөнгөлөлтийн купон ашиглах байгууллагууд:

  • Urgoo Cinema
  • GS25
  • TomYo
  • Shoppy.mn
  • Ruby room
  • Panda bubble tea
  • Аз Хур номын их дэлгүүр
  • Mplus
  • Voo
  • ROC caffeine bar
  • Adidas хувцасны дэлгүүр
  • Cloud nine beauty

Бяцхан санамж:

  • 1 удаагийн гүйлгээнд дээд тал нь 500,000 оноо олгоно.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагч дээд тал нь 5,000,000 оноо цуглуулах боломжтой.
  • 1 купоныг 1 л удаа ашиглах боломжтой.
  • Гүйлгээ хийснээс 1 хоногийн дараа оноо бодогдож, Лояалти дансанд тань орно.

GenZ Loyalty урамшуулалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 7515-1111, 1800-1646

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top