өдөр
шөнө
×

SocialPay 3.0 хувилбар хэрэглээнд бүрэн нэвтэрлээ

Голомт банк харилцагч төвтэй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилтынхоо хүрээнд дижитал бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласаар ирсэн. Энэ хүрээнд банкны үйлчилгээг илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг харилцагчдад олгосон технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг нь Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн юм.

Анх 2017 онд хэрэглээнд нэвтрэн өдгөө 400,000 хүний санхүүгийн харилцаа, амьдралын хэв маягийг хялбарчилж буй SocialPay нь мөнгө илгээх, нэхэмжлэх, гүйлгээ хийхээс гадна онлайн худалдан авалт хийх, хэрэглээний төлбөр төлөх, үзвэр үйлчилгээ болон нислэг, автобус тээврийн тасалбар захиалах, хуримтлал үүсгэх зэрэг бүх төрлийн төлбөр тооцоог хамгийн хялбараар шийдэх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог. Харин Голомт банкны зүгээс бүх төрлийн цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах УХААЛАГ шийдлийг бүрдүүлж, илүү хурдан, илүү тухтай, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтаасан SocialPay-ийн шинэчлэгдсэн хувилбарыг гаргаад удаагүй байгаа билээ.

Шинэчлэгдсэн хувилбарыг 2023 оны 6-р сард зохион байгуулагдсан ICT Expo-2023 мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээний үеэр олон нийтэд эхний байдлаар танилцуулж, энэ хугацаанд шинэчлэгдсэн хувилбарын талаарх харилцагчдын санал хүсэлтийг хүлээн авч, аппликэйшний үйлдэл бүрийг хэрэглэгчдэд илүү тухтай болгоход анхааран явцын хөгжүүлэлтийг тасралтгүй хийсний үр дүнд SocialPay 3.0 хувилбар хэрэглээнд бүрэн нэвтэрснийг дуулгахад таатай байна.

Зөвхөн гүйлгээ хийх, тасалбар захиалах, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх, онлайн худалдан авалт хийх зэрэг үйлчилгээнээс гадна технологийн ухаалаг шийдлүүдийг багтаасан олон боломжууд шинээр нэмэгдсэнээс зарим үйлчилгээг онцлон дурдвал:

  • Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
  • QPay ашиглан төлбөр төлөх
  • Дуу хоолойгоороо гүйлгээ хийх
  • Iwatch дээр SocialPay гүйлгээ хийх
  • Зээл авах
  • Аппликэйшний өнгө өөрчлөх
  • Хамгийн олон төрлийн Виртуал картыг идэвхжүүлэх /Виртуал картын хураамж: 0₮/
  • Umoney карт цэнэглэх
  • Та Монгол, Англи, Хятад хэлээс сонгон ашиглах боломжтой.
  • Та өөрийн нэрийн хуудсыг дижитал хэлбэрээр буюу QR-аар үүсгэн бусдад илгээх боломжтой.

Энд дурдаагүй маш олон боломжууд SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбарт багтсан байгаа тул та хамгийн хялбар, хамгийн хурдан, хамгийн ухаалаг дижитал үйлчилгээг авахыг хүсвэл SocialPay-ийг сонгоорой.

Харилцагч та SocialPay аппликэйшнтэй холбоотой санал хүсэлт өгөх, эсвэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.

So smart SocialPay…

SocialPay аппликэйшн татах:

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top