өдөр
шөнө
×

Тэтгэврийн зээлийг дижиталаар авах боломжтой боллоо

Голомт банк цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг нээлттэй болгож, зээлийн бүтээгдэхүүнүүдээ дижитал хэлбэрт шилжүүлсээр байгаа билээ. Харин энэ удаа тэтгэврийн насны харилцагчдын  санхүүгийн хэрэгцээнд зориулан тэтгэврийн зээлийг дижиталаар авах боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр Голомт банкаар тэтгэврээ авдаг харилцагчид нэг удаа салбарт очиж мастер гэрээ байгуулаад Интернэт банк, Smart bank аппликэйшн ашиглан хүссэн газраасаа зээл авах боломжтой болж байна.

Голомт банкны Дижитал тэтгэврийн зээлийн давуу тал:

  • Арилжааны банкнуудаас хамгийн урт буюу 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг санал болгож байна.
  • Ухаалаг утастай л бол хүссэн газраасаа, хүссэн цагтаа авах боломжийг олгоно.
  • Хэрэв бусад банкаар тэтгэврээ авдаг бол Голомт банканд тэтгэврийн дансаа шилжүүлээд 1 сарын дараа Дижитал тэтгэврийн зээлийг авах боломжтой.

Та Дижитал тэтгэврийн зээл авахыг хүсвэл бүтээгдэхүүний нөхцөлтэй урьдчилан танилцана уу.

  • Зээлийн хэмжээ: 24 сарын тэтгэврийн нийлбэр дүнгээс хэтрэхгүй /Нийт төлөгдөх хүү хасагдана/
  • Хугацаа: 24 сар хүртэл
  • Зээлийн хүү: 15.60% /Жилээр/
  • Зээлийн шимтгэл: Шимтгэлгүй

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн даатгалын хэлтэст өндөр настны тэтгэвэр авагчаар бүртгэгдсэн байх.
  • Голомт банкны тэтгэврийн харилцах дансаар 1 сар тэтгэвэр авсан байх.
  • Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх.

Тэтгэврийн насны харилцагч та өөрт ойр байрлах салбар, тооцооны төв дээр өөрийн иргэний үнэмлэхтэй очин нэг удаа гэрээ байгуулж, Голомт банкны ажилтнаас  Интернэт банк, Smart bank аппликэйшн ашиглах заавар, зөвлөгөөгөө аваад цаашид хүссэн үедээ Дижитал тэтгэврийн зээлийг онлайнаар аваарай.

Харилцагч та Дижитал тэтгэврийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 01 | Хариулах
Top